Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган дээр сахал хэмээх Д.Эрдэнэбилэгтэй холбоотой үг хэлжээ. Засгийн газрын тэргүүн “Д.Эрдэнэбилэгийн төрд гомдож байна гэж яриад байгааг ойлгохгүй байна. Учир нь Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Тэр хүн тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг томилсон байдаг. МАН, АН-ыг хоёуланг нь удирдаж байсан гээд боддоо. “Эрдэнэт” үйлдвэр, Монголросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэр, бас Бор-Өндөр, Багануурын уурхайг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол төрд гомдох эрхтэй хүн биш” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.