Ойрд жагсаал цуглаан тасрахгүй байна. 10 нас ч хүрээгүй жаахан хүүхдүүдийг хүртэл элдэв жагсаалд оролцуулж, “эвддэг” боллоо. Бүр байчихаад согтуугаар нийслэлийн төв талбай руу дайрч орж дрифт хийх нь холгүй дөвчигнөдөг болов. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсангүй! Урин дулаан цагт ирж байна. Сүхбаатарын талбайд хүүхдүүд дугуй унаж, ролликоор гулгах нь ихэсдэг. Яг ийм үед төв талбай руу согтуу жолооч орно гэдэг байж болшгүй эрсдэл дагуулах аюул! Бусдын эрхээр өөрийн эрх чөлөө хязгаарлагдана гэдгийг дураараа, хариуцлагагүй этгээдүүдэд яаж ойлгуулах вэ? Арай давраад байгаа юм биш үү?! Даврагсдад даруулга хэрэгтэй.
Д.Дорж