АН-ын даргын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан гэх Х.Баттулгыг батламжлах их хуралд хот, хөдөөгийн 1348 төлөөлөгч оролцож байна гэв. Нөгөө талд нь Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар огт өөр юм яриад энэ болж байгаа үйл ажиллагааг огтхон ч тоохгүй байгаа гэнэ. Тэд Дээд шүүх Х.Баттулгыг бүртэхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Дээд шүүх С.Эрдэнэ нарын өргөн барьсан АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж авсан нь Х.Баттулгын боломжийг бүрэн хаасан гэж үзэж байгаа учраас тэр л дээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Удахгүй хэдхэн минутын дараа АН-ын тамгыг өгөх, авах хоёр эрхэм. Тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна” хэмээн жиргэжээ. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэл Х.Баттулгад намын даргаа тамгаа шилжүүлнэ гэсэн үг. Уг нь өнгөрөгч оны 11 дүгээр сарын 5-нд хуралдсан АН-ын Онц их хурлаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжилсан. Бүр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар ч хүлээн зөвшөөрсөн санагдах юм. Харин М.Тулгат эсэргүүцэж билээ. Одоо салхи аль тал руу нь эргэхийг харах л үлдлээ.
Д.Лхагва