УИХ Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Хурд хэтрүүлсэн үйлдлүүдэд сануулах арга хэмжээ авна гэж байна. Үүнийг дэмжихгүй. Ингэж болохгүй. Эдгээр үйлдлүүдэд торгуулийн арга хэмжээ авах ёстой. Хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох ёстой. Цаана нь хүний амь намыг хамгаалж байгаа хэрэг. Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэргээс хамгаалж байгаа хэлбэр юм” хэмээн онцлов.
Үнэндээ балмад жолооч нарын хурд хэтрүүлдэг үйлдлээс болоод хэчнээн олон хүн, хүүхэд цаг бусаар хорвоог орхиж байгаад онцгой дүгнэлт хийж, хатуу арга хэмжээ авах ёстой. Гэм зэмгүй иргэн явган хүний гарцаар, ногоон гэрлээрээ гарч яваад галзуу нохой шиг жолооч нарын буруугаас амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болсон тохиолдол маш олон! Хүн амьдардаг орчин, тухайлбал, орон сууцны болоод гэр хороололд хурдаа 20 км-ээс илүү гаргаж болохгүй гэж Замын хөдөлгөөний дүрмэнд тов тодорхой заачихсан байхад хоосон толгойтой, нийгэмшээгүй жолооч нэртэй эрлэгийн элч нар үл тоомсорлож өчнөөн олон хүнийг гайд унагаж байна! Иргэнийхээ амьд явах баталгааг төр нь хангах учиртай юм шүү!
Д.Дорж