Монгол Улсын хэмжээнд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай (цаашид өндөр настан гэх) 140 хүн энх тунх амьдарч байгааг Хүн ам, өрхийн мэдээллийн сан (ХАӨМС), иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн сан (ИУБМС) болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргалаа.
2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар өндөр настай иргэдээс 22 иргэн асаргаа сувилгаа, эмчилгээ шаардлагатай шалтгаанаар албан ёсны харьяалагдах засаг захиргааны нэгж дээр амьдраагүй, ач зээ, хүүхдүүдийнхээ гэрт амьдарч байна.
Өндөр настнуудын 15 (10.7%) нь эрэгтэйчүүд, 125 (89.3%) нь эмэгтэйчүүд байгааг насаар авч үзвэл 100 настай 41 хүн, 101 настай 45 хүн, 102 настай 27 хүн, 103 настай 14 хүн, 104 настай 6 хүн, 105 настай 3 хүн, 107 настай 2 хүн, 108 настай 2 хүн байна
Өндөр настнуудын хамгийн ахмад эмэгтэй нь 108 настай Баянхонгор аймгийн Өлзийт сумын, 6-р багийн иргэн байна.
Өндөр настнуудын хамгийн ахмад эрэгтэй нь 104 настай Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн байна.
Дэлхийн хамгийн өндөр настан болох Япон улсын иргэн 119 настай Кане Танака 2022 оны 1 дүгээр сарын 19-ны байдлаар энх тунх амьдарч байна.