Гоц халдварт сүрьеэ өвчний талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Манай улсыг 2021 онд ДЭМБ-аас сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарласан. Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол нэмэгдэж байна. Өвчилсөн иргэд түүнийгээ мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараах эрсдэлтэй учир эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн далд халдварын эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Өнөөдрийн энэхүү уулзалт хэлэлцүүлэг хүлээгдэж буй үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.