Улстөр, бизнесийн нөлөө бүхий хүмүүс Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан нь илэрч хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Улстөрд нөлөөтэй олон хүн уг дуулианд холбогдож байгаа юм. Тэдний нэг бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга.
Удаан дуугүй явсны эцэст тэрбээр өнөөдөр уг асуудалтай холбогдуулж байр сууриа илэрхийллээ. “Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би “Хөгжлийн банктай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг” хэмээн няцаав.