Хан-Уул дүүргийн 21-р хороо Спорт цогцолборын хашаанд барилга шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:07 цагт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн 40 гаруй алба хаагч, 7 автомашинтай гал түймрийг унтраахаар ажиллаж 15:40 цагт галын тархалтыг зогсоож, утаажилтын бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэний амийг аварчээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.