АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа сүүлийн өдрүүдэд нэлээд ширүүсч байна. Нийслэлийн 1 дүгээр сургуулийн захирлаас гадна Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн захирлыг баривчлан саатуулсан бол энэ сарын 14-нд буюу ням гарагийн орой АТГ-ын ажилтнууд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Б-г баривчилсан байна. Түүнд хахууль өгсөн хүнийг ч баривчлан, ШШГЕГ-ын харьяа урьдчилан саатуулах хорих 461 дүгээр ангид хүргэжээ. Б нь хагас тэрбум төгрөгийн авлига авч байгаад “гардуулсан” гэж албан бус эх сурвалж мэдээллээ.
Ё.Бат