Сэтгүүлчийг заналхийлсэнээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан Ё.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясган цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдсэн байна. Тэрбээр “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно” гэжээ.