Сошиал үндсэн зорилго, утга агуулгаасаа аль хэдийнэ хазайгаад явчихаж. Уг нь мэдээлэл солилцох, танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах, сайн сайхан болгоныг түгээх суваг байх ёстой атал хэн нэгнийг ялладаг, гүтгэн гүжирддэг, доромжлон гутаадаг, мууг нь үздэг талбар болжээ! ХҮН ЁС гэдэг хамгийн үнэт зүйлийг арчин баллуурдаж байгаа нь цөөхөн монголчуудад даанч хохиролтой гаж үзэгдэл! Өөрийгөө дөвийлгөж, бусдын нэр хүнд, хувь заяагаар шал угаадаг “хогийн ургамалууд”-ын орчин болж хувирвал хүн гэдэг амьтны мөн чанар устаж, утгаа алдана! Аливаа асуудлын үнэн учрыг олохоосоо өмнө шууд л буруутгаад, булах гэж улайран яардаг туйлын хорлонтой сэтгэцийн согог сошиалыг дагаад үүсчихлээ. Харьцуулж, эргэцүүлэн бодох чадвар өдрөөс өдөрт арилж, юм болгоныг улстөржүүлдэг, харлуулдаг, харддаг, үгүйсгэдэг өвчин орон зайгаа тэлсээр! Хүнлэг, өршөөлт, уужим, ухаалаг зан чанар улам бүдгэрч, холдсоор!
Д.Лхагва