Нийслэлийн Засаг Даргын тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төслийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авах иргэдийн сонгон шалгаруулалт эхэллээ. Тус шалгаруулалтад зорилтот хороод болох Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40-р хороонд оршин суудаг эсвэл эдгээр хороодын аль нэгт бичил, жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг бол дэмжлэгт хамрагдах сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм.
Та шалгаруулалтад оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж асуумжийг бөглөн дагалдах материалуудыг хавсаргаж contact@bodhifinance.com хаягаар ирүүлнэ үү.
Асуумжийн холбоос:
Хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 15 дотор
Холбоо барих утас: 88610011, 70187080
Танд амжилт хүсье!