УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар төмөр замын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гишүүд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас асуулт асуух үеэр гишүүн Б.Дэлгэрсайхан “Оросуудад буруу байхгүй шүү. Бидний далжигар, хулхи занд буруу байгаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монголын төмөр зам Б.Дэлгэрсайханы төмөр зам болсон юм байна л даа. МАН-ын уул уурхайн баялгаар баяжсан хэдэн мөнгөтэй улс Монголын төрөөр хэдэн жил тоглох гэсэн юм бэ? Та нар шиг хүдрийн орд зарсан бол, Эрдэнэтийн овоолгыг зарсан бол юун мөсөн ордон барих, бүр том юм хийх байсан” хэмээн уурсав.
Д.Сүлд