Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.11.01/ цахим хэлбэрээр хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Боловсролын хэлтэс, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Статистикийн хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцлоо.
нөөдрийн хурлыг дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг удирдан явууллаа. Тэрбээр нийт байгууллагуудад Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаа хайсыг журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замын хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлж, олон нийтэд мэдээллэх, арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдах тул холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллаж, тооллогыг сайтар зохион байгуулах зэрэг үүргийг өглөө.