Ардчилсан Намын Онц Их хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Хурлаар АН-ын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгогдсонд тооцож ёсчлон батлав.
Гэхдээ С.Эрдэнийн талаас зохион байгуулсан цахим сонгуульд ялалт байгуулж АН-ын даргаар сонгогдсон М.Тулгат энэ удаагийн хурлыг нэг талыг барьсан шийдвэр гаргах гэж байна хэмээн мэдэгдээд оролцоогүй билээ. Тэд хурлын шийдвэрийг хүчингүй гэж эсэргүүцэх болоод байна. О.Цогтгэрэлийн хувьд Х.Баттулгын дэмжлэгтэйгээр АН-ын даргад нэр дэвшиж, улмаар цаасан хэлбэрээр зохион байгуулсан сонгуульд олонхийн санал авч байсан юм.
Д.Бат