СХД-ийн Засаг даргын А/526 тоот захирамж, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт, тавьж ажиллалаа.
Дүүргийн хэмжээнд энэхүү хяналтын ажил наймдугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн бөгөөд ажлын хэсэгт Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн I,II,III хэлтсүүдтэй хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 186 иргэн, ААН шалгалтад хамрагдсан.
Шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдлуудад “Covid-19” халдварын нөхцөл байдлыг харгалзан торгуулийн арга хэмжээ аваагүй бөгөөд 325-н зөрчил илрүүлж шалгалт хийх явцад газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 29, мэдэгдэл 7, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 4 заалт бүхий хугацаатай албан шаардлага 25, Зөвлөмж 65, Мэдэгдэл 32 тус, тус хүргүүлсэн юм. Дүүргийн хэмжээнд хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.