Өнгөрөгч нэг хоногт Улаанбаатарт 1204, орон нутагт 949 тохиолдол шинээр батлагджээ. Харамсалтай нь вирусын халдварын улмаас 17 хүн нас барснаар, өнөөдрийн байдлаар ковидын хүндрэлээр 1169 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,789 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 62,415 хүн гэрээрээ эмчлүүлж байгаа аж. УОК-ийн зүгээс халдварын нөхцөл байдал хүнд байгаа ч хөл хорио тогтоох талаар ямар нэгэн санал гаргаагүй гэж мэдэгдээд байна. Харин хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 22 цаг болгож богинисгосон юм. Эрдэмтдийн зүгээс байдал энэ хэвээр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэж үзэж байгаагаа удаа дараа илэрхийлээд байна.
С.Болд