Намууд Хэнтий аймгийн болон нийслэлийн СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ эхнээсээ тодруулж эхэллээ. М.Тулгат даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр хуралдаж Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр тогтжээ. Харин Хэнтий аймагт Б.Гарамгайбаатарыг өрсөлдүүлэхээр хэлэлцэн баталсан байна. Гэхдээ энэ нь АН гэдэг улстөрийн хүчний хувьд эцсийн шийдвэр биш. Учир нь О.Цогтгэрэл даргатай АН үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй нөгөө талд хуралдаж өөр хүмүүсийг батлах нь ойлгомжтой. Үүнээс болоод тус нам дахиад л шүүхээр асуудлаа шийдүүлэх бөөн маргаанд унав бололтой.
Д.Дорж