Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон тооны бус зөвлөхөөрөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг томилсон нь МАН-ын нөлөө бүхий эрхэмүүдэд таалагдсангүй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэж намынхаа даргад дургүйцлээ илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “АН-ыг амжилттай самарлаа. Одоо МАН-ыг гэцэн тууж яваа” хэмээн мөн л эгдүүцээд авав. Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө МАН-ыг тараах захирамж гаргаж байсныг хүмүүс мартаагүй. Гэтэл МАН-ын шинэ дарга Л.Оюун-Эрдэнэ намыг нь татан буулгах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж байсан хүнийг зөвлөхөөрөө томилох шийдвэр гаргасан нь хачирхалтай.
Д.Дорж