Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд олон нийтийн сүлжээгээр талархалын үг дайжээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Хүрэлсүх Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хатуу хамгаална гэдгээ дахин харууллаа! Гадны гар хөл болсон өмнөх этгээдийн гутамшигт политикт цохилт өгч эхэллээ! Ардчилал бол Монголын бүрэн эрхийн дархлаа гэж тэр онцлон хэлж байсанд эргэлзэхгүй байж болох нь! Энхсайхан, Баяр, Ганболд, Баярцогт тэргүүтэнг хуйвалдаж хилсдүүлсэн нь нэгэнт илэрсэн прокурор, шүүгчдийн бүлгийн цаад эзэд, тэр тусмаа гадны оролцоог олоход Ерөнхийлөгч Хүрэлсүх онцгой анхаарах хэрэгтэй! Ахиж, Монгол төрийн зүтгэлтэнд гадны гар хөлүүд халдахгүй болтол нь хашраана шүү!” хэмээн жиргэсэн байна. Ерөнхийлөгчийн уучлалын дагуу Ерөнхий сайд М.Энхсайхан суллагдах болсон билээ.
Д.Дорж