Токио-2020 зуны олимпийн наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа нэг олимпийн наадмаас гурван медаль хүртсэн амжилттай медалийн буухиаг эхлүүлсэн.
Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас 6-р байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.
Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулсан байна. /Монголын жүдо бөхийн холбоо/