Шөнийн цагаар орон сууцны гаднах сагсны талбайд тоглож байсан 20 настай 6 залууг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр саатуулсан талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Иргэнээс шөнийн 01 цагийн үед мэдээлэл ирсэн. Үүний дагуу цагдаа очиход 20 настай 6 залуу гадаа сагс тоглон чанга дуу чимээ гаргаж байсан, цагдаа шаардлага тавихад нэг нь эсэргүүцсэн тул тухайн иргэнд хуулийн дагуу албадлага хэрэглэсэн байна” хэмээн мэдээллээ.
С.Болд