Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюцн-Эрдэнэ авлигын индексийг бууруулахын тулд Засгийн газар шийдвэртэй арга хэмжээ авах болсныг мэдэгдсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Авлигатай хийх тэмцэл нь өөрсөдтэйгөө хийх тэмцэл. Бид намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Андыгаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол гээд ирж байна гэсэн үг. Тийм учир авлигтай хийх тэмцэл хэзээ ч амар байгаагүй. Үүнд Засгийн газрын гишүүд маш идэвхтэй оролцох ёстой. Ингэж байж гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Ингэж байж хэн нэгэн хөрөнгө оруулагч Монгол дахь хөрөнгөө дээрэмдүүлэхгүй байх боломж бий болно” гэлээ.