УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар өнөөдөр С.Эрдэнийг АН-ын даргаас огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ. Тэд “С.Эрдэнийг огцруулахын төлөө АН-ын 100 гишүүний гарын үсэг цуглуулах аян идэвхтэй өрнөж байна. Нийт 21 аймаг, 9 дүүргээс цуглуулах ёстойгоос одоогоор дөрөвхөн газраас гэхэд л 21 мянган гарын үсэг цугларсан. АН-ын их хурлыг 2021 оны 8 дугаар сард багтаан хуралдуулах шийдвэрийг 7 дугаар сарын 7-ны дотор гаргах, мөн уг шийдвэрээ гаргаад 7 дугаар сарын 9-ний дотор С.Эрдэнэ өөрөө АН-ын даргаас огцрох шаардлага хүргүүлж байна. Хэрэв С.Эрдэнэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэлээ. Иргэдийн ойлгож байгаагаар С.Эрдэнэ биш М.Тулгат АН-ын дарга болсон биш билүү? 2021 оны 3 дугаар сарын 28-нд АН-ын гишүүдийн хүрээнд зохион байгуулсан АН-ын даргыг сонгох цахим сонгуульд М.Тулгат ялалт байгуулсан санагдах юм.
С.Сүлд