Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ирэх долдугаар сарын 1-нээс эхэлж бүх төрлийн халамжийн арга хэмжээ зогсооно. Мөн иргэд хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны үнээ төлж эхэлнэ. Хүүхдийн мөнгөний нэмэгдлийг ч зогсооно. Гэхдээ халдварын нөхцөл байдал эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаад цогц эрсдэлийн үнэлгээ хийж, цаашид яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харахад бидэнд шилжилтийн үе зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Цар тахлын өмнөх суурь руу шууд шилжих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах уу гэдгийг шинжлэн судалж байна” гэлээ.