Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
“Аримун” продакшны жүжигчин Доржготовын Ганцэцэг,
“Цирк” студийн захирал Гомбын Доржнамжил,
Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэг,
Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Аюурзанын Цэгмид нарыг шагналаа. Мөн Урлагийн гавьяат жүжигчин цолоор хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатарыг шагнасан бол Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг МҮОНРТ-ийн сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан, “Талын Монгол” телевизийн захирал, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх нарт хүртээв.