Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хүний гавьяат эмч цолоор 21 хүнийг шагнасны нэг нь Говь-Алтай аймгийн харьяат, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Аацангийн Оюунчимэг юм.
А.Оюунчимэг эмч “Эх нялхас”-ын эмнэлэгт олон жил тасралтгүй ажиллаж байгаа манай хамгийн шилдэг эмч нарын нэг билээ. “Хүүхдийн Оюунаа эмч” гэж маш олон хүн хүндэлж, биширч явдаг юм.
Д.Лхагвадорж