АН-ын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр Н.Алтанхуяг нарыг эсэргүүцэж цуглаан хийх үеэрээ “Өнөөдрийн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, захиалгаар гарч ирсэн УИХ-д АН-ын 11 гишүүн гэх АН-ын нэр зүүсэн хүмүүсийн дэргэд бид амьд ажиллаж байсан юм. Бид амьд дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан юм аа. Өнөөдөр энэ 11 гишүүн хэний төлөө, юуны төлөө Сүхбаатарын талбай дээр өлсөж цангаж байгаа нэртэй хэвтэж байгаа юм бэ?” хэмээн байр сууриа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын өмнөөс Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шаардлага тавин төв талбай дээр хэвтэж байгаа хүмүүсийг нэг хүний захиалгаар гарч ирсэн, АН-ыг төлөөлөх эрхгүй хүмүүс гэсэн утга бүхий үг хэллээ. Мөн энэ хүмүүсийн эсрэг бүх орон даяар эсэргүүцлийн жагсаал хийнэ гэв.
Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Хуульзүйн бодлогын зөвлөх нь байсан Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллыг устгах гэж байна” гэв.
Д.Дорж