Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол түмэн маш хүнд нөхцөлд байна. Нэг хүнд ногдох “Ковид”-ын өвчлөл, нас баралтаар дэлхийн олон оронтой харьцуулбал хамгийн хүнд нөхцөлд байгаа орны тоонд орж байна. Монгол хүн бүрийн санаа зовж байна. Цар тахлаас гадна манай үндсэн бэрхшээл улстөрөөс үүдэж ирсэн. Тэр зовлонгийн цөм нь, үүсгэгч нь улстөрийн нам гэдгийг бүгдээрээ мэддэг болсон. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Түүнийг угтсан халуурал эрчээ авч байна. Та бид Монголынхоо зовлонг мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг ч гадарлана. Гол дүрд тоглогч өнөөгийн хэдээ ч танина. Харин энэ талцал улайрал, хэтэрч байна. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлье. Асуудлыг дарааллаар шийдье. Хуультай юм сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг ард түмэн шийднэ. Улстөрийн намын өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөе. Шинэ хууль гаргаж улстөрийн намыг шинээр орчин цагийн шаардлагад нийцүүлж байгуулая. Өнөөдөр 1990 он биш” гэгчлэн өгүүллээ.
С.Бат