Эрүүл мэндийн яамны өглөө бүр хийдэг коронавирусын нөхцөл байдлын мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хийсэн мэдээлэлдээ “Коронавирусээр халдварлаад эмчлүүлж буй хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 25-34 насны эмэгтэйчүүд халдварт илүү өртөж байна. 25-34 насны эмэгтэйчүүд нийгэмд оролцоо идэвхтэй байдаг тул халдварт өртөхөөс гадна бусдад тарааж байна. Харин 50-иас дээш насны иргэд халдварт өртсөн хойноо биеийн байдал нь хүндэрч байгаа. Ялангуяа 65-аас дээш насныхан халдвар авсан нөхцөлд хүндрэх эрсдэл маш өндөр байна. Эдгээр иргэд гэр бүлийн гишүүдээсээ халдвар авсан дүр зураг гарсан” гэв.