Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна. Цагдаагийн хан Н.Түвшинбаярыг Интермэд эмнэлгээс баривчилжээ. Түүний хувьд тодорхой гэмтэл авсан бололтой юм. Юутай ч олимпийн аварга маань өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгсөн байна.
Хэрэгтэй нь холбогдуулж Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах нөхцөл бүрдсэн ч хорих 461 дүгээр ангид коронавирусын халдвар гарсан учир гаднаас хүн авахгүй байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ.