Өнгөрөгч 24 цагт улсын хэмжээнд нийт 437 хүнээс коронавирус илэрлээ. Шинэ тохиолдлуудын 370 нь Улаанбаатар хотод, орон нутагт 67 тохиолдол бүртгэгджээ. Хөвсгөлд тав, Дархан-Уулд зургаа, Орхонд 18, Дорноговьд гурав, Төв аймагт 26, Өвөрхангайд гурав, Хэнтий аймагт зургаан хүнээс халдвар илэрчээ. Байдал илүү хүндэрч байгаа тул иргэдийг нийгмийн харилцаанд орохоо багасгахыг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа анхаарууллаа. Нөхцөл байдалтай уялдуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх 4 дүгээр сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоох магадлал нэмэгдэж байгааг хэллээ.