АН одоо хэр даргаа тодруулаагүй байгаа. Ц.Туваан өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байгаа бол С.Эрдэнэ ч өөрийнхөө АН-ын хууль ёсны дарга гэж зүтгэсээр л байна. Гэхдээ Дээд шүүх энэ хоёр “дарга”-ын хэнийг ч нь бүртгээгүй. Өөрөөр хэлбэл, АН толгойгүй явж байна гэсэн үг.
Өнөөдөр АН-ын удирдлагууд мэдээлэл хийв. АН-ын хуулийн зөвлөх /зарим эх сурвалж түүнийг тус намын Нарийн бичгийн дарга хэмээн мэдээлсэн/ О.Баасанхүү сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой 50 нас хүрсэн маш олон хүн байгаа. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших сонирхолтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Х.Баттулга дахин нэр дэвшихийг хүсвэл өрсөлдөөнд орох ёстой” гэв. Үүнээс үзвэл Х.Баттулга АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр нэр дэвшинэ гэсэн ойлголт байхгүй бололтой.
Д.Дорж