Нийслэлд коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал амаргүй болж байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нөхцөл байдал амаргүй болж байна. Иргэд, олон нийт, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, илүү сонор сэрэмжтэй байх шаардлагатай боллоо. Зарлагдсан урлаг соёлын тоглолт, элдэв найр цэнгээнийг хойшлуулахаас өөр арга алга. Хүмүүс нийслэлийн иргэн шиг соёлтой, үлгэр жишээ баймаар байна. Байдал амаргүй байгаач хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Нийслэлийн иргэдийг яаралтай вакцинд хамруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ.
Л.Дорж