УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Ц.Туваан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж АН-ын хагаралд С.Эрдэнийг буруутгалаа. Ц.Туваан хийсэн мэдээлэлдээ “МАН-ын зүгээс АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх зорилготой ажиллаж байгаа. Үүнд манай намын өмнөх дарга нар хамтран оролцож байна. Би хувьдаа өчигдөр АН-ын ҮБХ-ны хуралд оролцож, гуравдугаар сарын 28-нд болох АН-ын даргын сунгааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр надад байгаа АН-ын даргын тамга бол албан ёсны хүчинтэй тамга юм. Шаардлагатай бол тамгаа намын Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгөөд, дараагийн даргыг сонгогдох үед шилжүүлэх боломжтой гэж хэлсэн. Би угаасаа ийм байр суурьтай байгаа. С.Эрдэнэд ч мөн адил өөрт байгаа тамгаа Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгөх боломж байгаа. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор С.Эрдэнэ МАН-тай хамтран ажиллаж байна. Тэр хүн энэ хариуцлагаа хүлээх болно” хэмээн мэдэгдлээ.