ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 30 хүнээс халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 831 болж байна. Үүнээс 2150 нь эдгэрээд байна. Хөл хорио цуцалж хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч байгаатай холбогдуулан эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа тус иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, амны хаалтаа тогтмол зүүх, хүмүүсийн бөөгнөрөл үүссэн газраар явахгүй байхыг хүсье” гэлээ.