“Өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал өгөхгүй” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Хувийн сургуулиуд адилхан танхимаар хичээллэхгүй байгаа. Зардал хэмнэж байгаа. Дээр нь төрөөс цахилгаан дулааныг нь хөнгөлж байна. Ажилчдынх нь НДШ-ийг төр хөнгөлж байна. Дээр нь 1 хүүхдээс 10 сая төгрөг авч байна. Гэтэл Төрийн сургуульд явдаг 170.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Нийслэл хотод 30.000 гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. Хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломжгүй, цахимаар болон теле хичээл авах боломжгүй хүүхдүүдэд зориулна. Зохион байгуулалттай, төсөвтэй, захиалагчтай нэр нүүргүй троллуудаас айхгүй шүү” хэмээн байр сууриа илэрхийллээ.