ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өнгөрөгч хоногт улсын хэмжээнд хийсэн PCR шинжилгээгээр 50 хүнээс коронавирус илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Ийнхүү нийслэл хотод коронавирусийн халдварын 1237 тохиолдол бүртгэгдлээ. Харин аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй” гэлээ.
Харин ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Нарангэрэл “Нийслэлд иргэд олноороо бөөгнөрч худалдаа хийж байгаагаас хүн хоорондын зай барих дэглэм алдагдаж байна. Мөн нэг удаагийн хаалттай өдөржин явж байгаагаас халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. Иймд амны хаалтныхаа чанарт анхаарах шаардлагатай байна” хэмээн анхаарууллаа.