ЭМЯ-ны ээлжит мэдээлийн цагаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өчигдөр улсын хэмжээнд 12039 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Гэхдээ орон нутагт шинэ тохиолдол илрээгүй бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Сануулж хэлэхэд бүртгэгдсэн эх сурвалжийг тандах явцад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсан байна. Ийм учир бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд халдварын дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй байна. Харин СБД-ийн 45 дугаар байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус байрны 121 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан” гэлээ.
.