Иргэн нэг бүр дор бүрнээ хичээхгүй бол байдал тун эгзэгтэй байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амсасэлмаа “Нийслэл хотод хэн ч, хэзээ ч халдварт өртөх эрсдэл өндөр байна. Өчигдөр салбар хоорондын байгууллагууд хуралдаж, коронавирусийн эрдлийн үнэлгээ хийсэн. Нийслэл хотод халдвар тархах эрсдэл маш өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Цар тахлын вирус учраас бидний хэн нь ч халдварт өртсөнөө мэдэхгүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн балархай хэлбэрээр өвчлөөд явж байж болохоор байна. Өмнө нь өвчилсөн хүмүүс хавьтлаа нуух, мартаж санах асуудлууд байгаа нь өндөр эрсдэл үүсгэж байна” хэмээн мэдэгдлээ. Энэ бол зүгээр нэг анхааруулга биш мэргэжлийн байгууллагуудаас гаргасан бодитой дүгнэлт. Иргэн бүр УОК, НОК, ЭМЯ-аас гаргасан дүрэм, журмыг ёсчлон биелүүлэхгүй бол хэн ч, хэзээ ч, хаанаас ч халдвар авах эрсдэл өндөр болчихлоо! Дахин дахин анхааруулж хэлэхэд нэг хүний коронавирусын талаарх буруу ойлголт, хэнэггүй, хайнга хандлагаас нийслэл хот тэр чигээрээ аюулд учирч мэдэх нөхцөл байдал үүсчихлээ. Иргэн бүр ухамсараа дээшлүүлэхгүй бол хатуу хөл хориог 1000 удаа ч тогтоогоод нэмэргүй!
Д.Дорж