Монголчуудын толгой доторх хогийг цэвэрлээгүй цагт байгаль орчин бохирдсоор байх нь. Том уут бариад Туул голыг эрэг хавийн хогийг түүгээд явж байсан Япончуудыг хараад бодол санаанд нь жаахан ч гэсэн өөрчлөлт орохгүй байгаа нь харамсалтай. Манай улсын бахархалт газрын нэг болох Элсэн тасархайд л гэхэд 2018 оны 7 дугаар 29 буюу ням гарагт байдал ийм л байлаа.
Монголыг зорих жуулчдын тоог жилээс жилд нэмэгдүүлье л гэж бодож байвал ахуй орчиндоо хувьсал хийх цаг болжээ. Ингэхийн тулд монголчуудын толгойг “угааж’, хогийг нь цэвэрлэе.
Д.Дорж