Оюу толгойн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Монголын Засгийн газрын сайдууд Оюу толгойн гэрээг байгуулахдаа авлига авсан, үндэслэлгүй баяжсан гэдэг мэдээллээр шийдвэрүүд гарсан байна. Америк, Англи, Сингапур, Хонгконг гэсэн энэ 4 улсад Монголын улстөрчид авлига авч энэ гэрээг байгуулсан гэдэг асуудлаар шийдвэрүүд гарсан байна. Нью-Иоркийн биржийн шийдвэрийг та нар интернэтээр үзэж болно. Монголын Засгийн газраас олон улсын шүүхүүдэд ард түмнээ өмгөөлсөн захидлаа явуулахгүй байна, ямар ч алхам хийхгүй байна. Үүнээс болж 1 дүгээр сарын 31-нийг бид алдах юм бол Монгол орон Оюу толгойн гэрээг Монголын талд ашигтай болгох, сайжруулах түүхэн алтан боломжоо алдана. Хэн нэгэн арчаагүй сайд өөртөө хэдэн сая доллар авахын тулд хэдэн тэрбум доллараар Монголыг хохироосон явлыг таслан зогсоохын тулд Засгийн газарт шаардлага өгсөн” гэгчлэн өгүүлэв.