Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Баяраас 3 сая 569 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, 1 тэрбум 97 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө хураах, С.Баяртай хамт мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Иорк дахь 5 тэрбум 766 сая төгрөг бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах, Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос 4 тэрбум 10 сая 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураах, Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдогч Ш.Мөнгөншагайгаас 190 сая төгрөг болон 1 сая 445 мянган ам.долларыг хураах, Хуурамч бичиг баримт ашиглан Английн стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан Жаст Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хураан улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлэх шүүхийн шийдвэр тус тус гарсныг Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.