Эрүүл мэндийн яамнаас өглөөний 11 цагт хийдэг мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн албанбы дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 14225 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Цэргийн госпиталын эмч, сувилагчийн шинжилгээний хариу эерэг гарсан. Бусад нь “Мөнххада” компани, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвөөс эхлэлтэй гэр бүлээс дамжин илэрсэн халдвар юм. Мөн “Ачтан” эмнэлгийн ажилтан болон гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрсэн бол Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нэг орцны 6 хүн өвчилсөн тохиолдол гарлаа. Тодруулбал тус дүүргийн 6 дугаар хорооны 65, 43А, 57 дугаар байр гээд гэр бүлийн голомттой холбоотой халдвар гарч байна. Нөхцөл байдал ийм түвшинд хүрсэн тул Баянголд үүссэн голомттой холбоотой 5,6 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг өчигдөр оройноос эхлүүлсэн” гэлээ. Ийнхүү манай улсад халдварын тохиолдол 1395 боллоо. Харин 896 хүн эдгэрээд байна.