ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн албаны дарга М.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ өнгөрөгч 24 цагийн хугацаанд 13 хүний шинжилгээний хариу эерэг гарсныг тодотгов. Тэрбээр “Илэрсэн 10 тохиолдол нь “Ачтан” эмнэлгийн эмч, ажилтан, тэдний гэр бүлээс илэрлээ. Хоёр нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос үүсэлтэй байна. Харин нэг тохиолдол нь Кино үйлдвэрт байрлах “Голомт” банкны салбарын нэг ажилтнаас илэрсэн. Иймд тус банкны салбараар 2020 оны 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэдийг харьяа цэгтээ шинжилгээнд яаралтай хамрагдахыг зөвлөж байна” гэлээ.