2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нийт 11152 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирусын халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрбээр “Мөнххада компанийн 4 ажилтнаас гадна “Төв шуудан”-гийн гаалийн 2 ажилтнаас халдвар илэрлээ. Мөн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 7 хүний шинжилгээ эерэг гарлаа. Энэ хүмүүсийн гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Түүнээс гадна “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 5, “Жаргалант” сувилалд 2 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнийд халдвар илэрлээ” гэлээ.