“Оюу толгой” компани өнөөдөр 2020-2021 оны хичээлийн жилд тус компанийн тэтгэлэгээр суралцахаар шалгарсан 30 оюутанд тэтгэлэг хүртсэн батламжийг нь гардуулж өглөө. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Оюу толгой компанийн зүгээс хүүхэд залуусын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт нийт 3,252 оюутан залуус хамрагдсан байна.“Оюу толгой” компанийн тэтгэлэг хөтөлбөрт тухайн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн амьжиргааны зардал, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг нэмэлтээр олгодог. Энэ жилийн хувьд “Оюу толгой” компани тэтгэлэг гардуулах ёслолоо цахим хэлбэрээр зохион байгуулж, дотоодын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийг 20 оюутан, “Оюу толгой” баШинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн хамтарсан уул уурхайн Геотехникийн шинэ ангид тэтгэлгээр суралцах эрхийг 10 оюутанд тус тус гардуулсанюм. Энэхүү хөтөлбөрийг “Оюу толгой” компани болон ШУТИС-ийн хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд энэ жилээс шинээр эхлүүлсэн бөгөөд Оюу толгой уурхайн нөөц бололцоог ашиглан дэлхийд өрсөлдөхүйц геотехникийн инженерүүдийг дотооддоо бэлтгэх хэтийн зорилготой юм. Дашрамд дурдахад “Оюу толгой” компани тэтгэлэгт тэнцсэн оюутнуудаа залуусын хөгжлийн хөтөлбөрт давхар хамруулж хувь хүн, залуу мэргэжилтэн болж өсөж хөгжих боломжийг олгодог байна.