УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би хувьдаа сонгуулийн зардал их гараад байна. Үүнийг болиулаад өгөөч. Гардаг зардлыг хууль тогтоож нэмдэг байдлыг болиулаад өгөөч л гэсэн юм. Гэтэл хэвээрээ орж ирлээ. 200 хүртэл сонгогчдод нэг ухуулагч байна гэнэ. Ардчилсан нийгэмд орсноос хойш ухуулна гэдэг үгээ болимоор байна. Одоо энэ Энх-Амгаланг ухуулсаар байгаад гаргаад ирэх нь л дээ. Дээр үеийн хогийн үгээ хүртэл болимоор юм. Би ганц л юм хүсье. 200 хүртэл сонгогчдод нэг ухуулагч гэдэг заалтыг авч хаяач. Монгол Улсад сонгох, сонгогдох эрх гэдэг юм чинь зүгээр үлгэрийн юм боллоо. Чи нэр дэвшиж болно. Гэхдээ хэзээ ч гарахгүй. Яагаад гэвэл 200 хүнд цалин өгнө гэдэг чинь тамлаад хаяж байгаа юм. Энэ заалтыг хасвал сонгуулийн зардал бага болно. Сонгуульд мөнгөөр өрсөлддөгийг болиулая” гэлээ.