Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ард түмэндээ хандаж мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн Монгол Улсын 3,3 сая иргэний амжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалахад нь дэмжлэг болгож нийслэл болон орон нутагт хэрэглээний бүх суурь зардлуудыг төр хариуцах шийдвэр гаргасныг мэдэгдэв.
ҮҮНД: 2020.12.01-2021.07.01 хүртэлх хугацаанд бүр өрхийн цахилгаан, дулаан төлбөр, ус, хогны мөнгийг тэглэлээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн /банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниудаас бусад байгууллага, аж ахуйн нэгж/ цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 0 төгрөг болголоо. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үнийг 75% болгож нэмж хямдрууллаа.