УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монгол Улсын Ерөнхийлөгчид яагаад заавал 50-иас дээш насны хүн нэр дэвших эрхтэй юм бэ? Ямар үндэслэл байна вэ? 50-иас доош насны хүн нэр дэвшиж болдоггүй нь ямар учиртай вэ? Мөн шинэ Үндсэн хуулиар нэг удаа Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвших боломжтой юу? Тодорхой асуувал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар дэвших эрхтэй юу? Маш тодорхой хариулт өгөөч” гээд хариулт авсныхаа дараа “Та бүхэн тодорхой хариулт өгмөөр байна шүү дээ. Би хувьдаа нэг удаа Ерөнхийлөгч байсан хүн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч байх эрхгүй гэж бодож байна” гэлээ.